Хоёр Солонгосын хилийн дунд байдаг зэвсэггүйжүүлсэн бүсээс үхсэн байдалтай олдсон бодон гахай Африкийн гахайн ханиадаар өвчилсөн байсныг тогтоожээ. Гахайн ханиад Өмнөд Солонгосын нутагт тархаад байсан боловч хатуу чанга хилийн харуул хамгаалалттай бүсэд нэвтэрсэн байна. Харин Умард Солонгос улсад өнгөрсөн тавдугаар сард анх удаа Африкийн гахайн ханиад илэрчээ.
Африкийн гахайн ханиад Ази тивд илэрснээс хойш зургаан сая гаруй гахайг устгалд оруулсан бол Өмнөд Солонгос улсад 10,000 орчим гахайг устгасан болон үхсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com