СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зөвхөн Азид ургадаг үхлийн хортой мөөг Австралиас олджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхий дээр байдаг үхлийн аюултай хортой мөөгнүүдийн нэг Австрали тивээс анх удаа олдсон байна. Галт шүр гэх нэртэй уг мөөг нь урьд өмнө Австрали тивээс огт олдож байгаагүй ба Азийн Япон, Солонгос улсуудад ихэвчлэн ургадаг байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр галт шүр Австралийн халуун орны уур амьсгалтай Күйнслэнд мужаас олдсон аж. Хэрэв уг мөөгийг санамсаргүй байдлаар идвэл бие эрхтний үйл ажиллагаа доголдож, тархийг гэмтээдэг байна.

Азийн орнуудад хэрэглэдэг эмийн ургамалтай андуурч цай хийж ууснаас болж хэд хэдэн хүн нас барсан тохиолдол гарч байжээ. .

Япон, Солонгосын нутаг дэвсгэрээс гадна Хятад, Тайланд, Папуа Шинэ Гвиней улсуудаас энэ төрлийн мөөг олдсон байна. Олон мянган жилийн тэртээ хорт мөөгний үр салхинд туугдан тархсан байж магадгүй хэмээн ургамал судлаачид таамагладаг. Гэсэн ч чухам ямар замаар Асвтралийн халуун орны уур амьсгалтай газарт тархаж ургасан нь одоо хүртэл нууцлаг байна.

Дашрамд дурдахад .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.