СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэт таргалалттай хүүхдүүдийн тоо 2030 онд 250 саяд хүрнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

The Guardian сонинд нийтэлснээр бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад дэлхийн Засгийн газрууд хэтэрхий бага анхаарснаас түргэн хоолны зах зээл тэлсээр, бага насны хүүхдүүд хэт таргалсаар байна. Одоогоор дэлхий дээр хэт таргалалттай 150 сая хүүхэд амьдарч байгаа бол энэ тоо ердөө 10 жилийн дараа 2030 он гэхэд 250 сая болж нэмэгдэх юм.

2010-2025 оны хооронд 10 улсын нэг нь л бага насны хүүхдийн хэт таргалалтгүй байх магадлал 50 хувьтай байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тооцжээ. Хэрэв хүүхэд байхдаа жингийн илүүдэлтэй байвал насанд хүрсэн ч тэр хэвээрээ байдаг гэж судлаачид үздэг. Үүнийг дагаад зүрх судасны өвчлөл, чихрийн шинжин зэрэг эрүүл мэндийн асуудлууд тулгарч насжилт богиносдог байна.

. Үүнээс харахад хэт таргалалт нь улс орнууд ядуу буурай, баян чинээлэг байхаас үл хамааран ижил түвшинд явагдаж байгаа юм. Тухайлбал Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад жингийн илүүдэлтэй 2,4 сая хүүхэд амьдарч байгаа бол Танзани, Вьетнам улсуудад тус бүр хоёр сая хүүхэд байна.

Таваас дээш насны хүүхдүүдээс гадна таваас доош насны, нярай хүүхдүүдийн дунд хэт таргалалт эрх баригчдын өмнө тулгамдсан асуудал юм. гэжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.