СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-03

16 жил гудамжинд дуулсан алдарт эх төр засгаас тусламж хүслээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

16 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдралаа залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ. Зургаан хүүхдийн эх тэрбээр 1991 онд нөхрөө зуурдаар алдаж хэцүү амьдралтай нүүр тулжээ. Ингээд зургаан өнчин хүүхдээ өсгөхийн тулд төрөл бүрийн ажил хийж эхэлсэн ч өөрийн дуртай, чадах зүйл нь дуу хуур, бүжиг байсан тул урлагийн тоглолтыг аймаг, орон нутагтаа хийх болсон байна. Тэгтэл том охин нь 2004 онд хүндээр өвчилж, хэвтэрт орсон тул эмчилгээ хийлгэхийн тулд дүү нарыг зоригжуулан 2005 оноос гудамжинд тоглох болжээ. Тэд хамгийн анх Хархорин захад тоглох үед ард түмэн сайхан хүлээн авч, түүнээс хойш сайхан сэтгэлийн хандиваар охиноо хөл дээр нь босгосон хэмээн О.Нарантуяа учирлаж байв.

Ингээд түүнтэй өнөөдөр чухам яагаад хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийх болсон талаар тодруулсан юм.

-Таны хувьд хэдэн настай вэ, хэдээс хэдэн насны хүүхэдтэй вэ?

-Эгч нь одоо 61 настай 28-39 насны зургаан хүүхэдтэйгээс гадна ач, зээтэй. Хүүхдүүд маань багаасаа өнчин өрөөсөн үлдсэн тул дээд боловсрол эзэмшиж чадаагүй. Том охин маань надтай адилхан дуулж, хуурдах дуртай ч 2004 онд хүндээр өвдсөн. Одоо хөл дээрээ боссон ч тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Бусад хүүхдүүд маань охин бид хоёрт гай болохгүйн тулд өөр өөрсдийнхөө амьдралыг залгуулан амьдарч байна.

-Та өнөөдөр төр засгаас тусламж хүсэж байна гэсэн. Яагаад хүсэх болов?

-Түрүүн би том охин маань өвдсөн гэсэн. Тухайн үед өөрт байсан хамаг юмаа зориулсан. .

Ингээд аймаг орон нутгийн Засаг даргадаа хүсэлт гарган газартай болж, олсон мөнгөөрөө байшин барихаар зориг чулуудсан. Ингээд нэг жижигхэн дутуу барьсан байшинтай болсон. Гэвч олсон мөнгө нь маань хаанаа ч хүрэхгүй өдий болтол цонхгүй, дээвэр нь дутуу, гаднах өнгөлгөө байхгүй байшин босгоод орхихоос гадна газраа хашаалж чадаагүй. Өөрийнхөө чадлаар зүтгэх ч чадал маань хүрэхгүй байгаа тул ард түмнээсээ болон төр засгаас тусламж гуйч байгаа минь энэ.

Би өнөөдөр алдарт эх болчихоод яагаад төрийн хараа хяналтаас гадуур гудамжинд, цагдаа нарт хөөгдөөд, архичдад дээрэлхүүлээд, наймаачдад ад үзэгдэж явсаар хорвоог барах ёстой юм. Ингэж явах ёсгүй. Тийм учраас би төрийн гурван өндөрлөг намайг тусалж дэмжихийг хүсэж байна.

-Одоо хэдүүлээ хаана амьдарч байна. Өрхийн орлогоо хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Сэлэнгэ аймаг Улаанбаатарын хооронд амьдарч байна. Энэ муу охинтойгоо бас зээ охинтойгоо амьдардаг. . Харин Нарантуул, Хархорин захын цагдаа нар хөөж, туухай байсан. Харин ч бүүр ойлгоод өөрсдөө хүртэл хандив өгдөг.

Заримдаа цагдаа нарт хөөгдөх үед ард түмэн ямар хулгай хийсэн биш ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олох гэж байна шүү дээ гэж өмөөрөх үед хамгийн их баярладаг даа.

Гэхдээ би өнөөдөр гудамжинд гараад тоглохдоо урлаг, соёлоо дээдлэн урлагийн сайхан хувцсаа өмсөөд тоглодог. . Үнэндээ алийн болгон гудманд тоглох вий дээ. Урлагийн алтан тайзан дээр тоглох хүсэл байлгүй яахав.

О.Нарантуяад туслахыг хүсвэл 94289635, хандивын данс Хаанбанк: 5675560242

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.