ВИДЕО: "Волейболын дэлхийн цом-2019" өрсөлдөөн ихтэй явагдаж байна

Сурталчилгаа
ВИДЕО: "Волейболын дэлхийн цом-2019" өрсөлдөөн ихтэй явагдаж байна

 

Эрэгтэйчүүдийн волейболын 14 дэх удаагийн дэлхийн цомын тэмцээн уламжлал ёсоор Япон улсад зохион байгуулагдаж байна. 

 

Эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн цомын тэмцээн нь 1965 оноос эхлэн дөрвөн жил тутамд дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн ба 1977 оноос Япон улс тасралтгүй 12 удаа зохион байгуулж байна. Өнөөдрийг хүртэлх 13 удаагийн тэмцээнээс ОХУ зургаан алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлдэг бол Бразил улс хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалдаг байна. 

Шилдэг 12 улсын баг оролцдог уг тэмцээнд дэлхийн аварга болсон баг болон Япон улсын баг зохион байгуулагчийн хувиар шууд эрх авч оролцдог байна. Энэ сарын нэгний өдөр эхэлсэн дэлхийн цомын тэмцээн одоогоор хэсгийн тоглолтуудаар үргэлжлэн явагдаж байна.  

Өнгөрсөн удаагийн тэмцээн буюу 2015 оны дэлхийн цомд АНУ хоёр дахь удааг түрүүлж Итали улсын баг аман хүзүүдсэн бол өчигдөр А хэсэгт энэхүү хоёр баг хоорондоо учраа тааран тоглож АНУ-ын баг 3:1 харьцаагаар Италийн шигшээ багийг буулган авсан байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0