СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эль Чапо Гондурасын Ерөнхийлөгчийн дүүд сая доллар өгчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Мексикийн гэмт бүлэглэлийн толгойлогч Хоакин “Эль Чапо” Гузман нь Гондурас улсын одоогийн Ерөнхийлөгчийн төрсөн дүүд сая ам.долларын авлига өгсөн гэж АНУ-ын прокурорууд үзжээ. .

Төрийн тэргүүний дүү Хуан Антонио Хернандез буюу Тони нэрээрээ олонд танигдсан эрхмийн шүүх хурал Нью-Йорк хотноо эхэлжээ. Тони өнгөрсөн жилийн 11 дүгээр сард хар тамхи, мансууруулах бодисны эсрэг ажиллагааны үеэр Майамигаас баривчлагдсан байна.

Харин уг хэрэгт нэр холбогдоод буй. Ерөнхийлөгч Хуан Орландо уг мэдээллийг “Алис гайхамшгийн оронд” гэх ид шидийн хүүхдийн зохиолтой адилтган эрс үгүйсгэсэн байна.

 

Гондурасын төрийн тэргүүн Хуан Орландо Хернандез

 

Нью-Йоркийн прокурорууд Тонигийн эсрэг дөрвөн хэрэг үүсгэжээ. Эдгээр хэргүүд нь хууль бус мансууруулах бодисыг АНУ-д нэвтрүүлсэн, зэвсгийн хууль дүрэм зөрчсөнтэй холбоотой ба гэмт буруутай нь нотлогдвол бүх насаараа хоригдох ялтай. Гэхдээ Ерөнхийлөгчийн дүү хэргээ хүлээхээс татгалзсаар байгаа юм.

 

Хуан Антонио Хернандез буюу Тони

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.