УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ҮХНӨ-ийн талаар ярилцлаа.
-ҮХНӨ-ийн зөвшилцлийн хугацаа дуусах гэж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах гэж байна уу, эсвэл?
-Өмнө нь бүлэг хурлаараа хүлээж авахгүй гэж шийдсэн. Энэ ҮХНӨ бол 62 гишүүний ч юм уу, ерөнхийлөгчийн санаачилсан гээд байх шаардлагагүй нэг л хууль. Тиймээс цааш явах ёстой.
-Бүлгийн гишүүдийн нэг хэсэг ард нийтийн санал асуулгыг дэмжээд, нэг хэсэг нь дэмжихгүй байна гэж ойлгосон?
-Үндсэн хууль бол эцэг хууль. Тиймээс зайлшгүй ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Тэгж байж Монгол улсынхаа хөгжил, төлөвшилд зөв өөрчлөлт, шинэчлэл хийнэ. Тиймээс таниулах хэрэгтэй дараа нь ард нийтийн оролцоо шаардлагатай.
-Сөрөг хүчин ард нийтийн санал асуулгыг дэмжиж байсан ч одооо байр суурь нь өөрчлөгдсөн байна?
-Энэ бол улс төр байх аа. Сөрөг хүчин бол ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн. Бид хүлээж авсан. Энэ утгаараа одоо ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж үзэж байна.