-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэдэн хэргүүд яригдаад байгаа. Яг дууссан уу, үгүй юу. Жишээ нь Ш.Батхүүгийн хэрэг?
-Би АТГ, Прокурорт ажилладаггүй учир мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар 2009 онд үйлдэгдсэн хэрэг 2013 онд шалгагдаж, эрүүгийн хэрэг үүссэн. Үндсэндээ зургаан жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа ч тавиу байх ёстой, хэрэг шалгах хүмүүст ч хугацаа хангалттай байх ёстой. Хоёр зарчим байна. Нэгд, хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох вэ гэдэг.
Одоо манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулин дээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд тоолъё гэж оруулсан. Гэхдээ манай ажлын хэсэг хэрэгт яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолъё. Хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалж хөөн хэлэлцэх хугацааг 3-25 жил хүртэлх хугацаанд тоолъё гэж оруулсан. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааны хамгийн доод хаягаар 1 жил байгааг 3 жил болгоё, дээд хязгаар 20 жил байгааг 25 жил болгоё гэж байгаа юм.
-Одоо хэрэгсэхгүй болж байгаа хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацааг яаж зохицуулах гэж байна вэ?
-Тэгвэл Эрүүгийн хууль дагаж мөрдөх хуулиараа энэ өөрчлөлт орсон өдрөөс эхлээд дагаж мөрдье. Өмнө нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг энэ журмын дагуу дахиж тоолъё. Өөрөөр хэлбэл, сэргээн шалгах боломжтой гэсэн үг.
-Энэ хөөн хэлэлцэх хугацааг одоогийн Хууль зүйн сайд будлиантуулсан гэж дэд сайд асан Б.Энхбаяр мэдэгдсэн. Та энэ дээр ямар байр суурьтай байна?
-Би мэдэхгүй байна. Хэлсэн хүнээс нь асуусан дээр байх. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Хуульзүйн сайд Ц.Нямдорж санаачилсан л гэж сонссон. Байнгын хороон дээр ирээгүй байна.