Коннектикут мужийн нийслэл Хартфорд хотын орчимд Дэлхийн хоёрдугаар дайны үеэс улбаатай Боинг Б-17 бөмбөгдөгч онгоц осолдож шатжээ.
АНУ даяар ийм төрлийн ердөө 10 ширхэг онгоц нислэг үйлдэж байгаагийн нэг нь лхагва гарагийн өглөө осолдсон онгоц юм. Бүртгэлээс харахад армийн бус иргэний эзэмшил ажээ.
Хартфорд хотын гадна нислэг үйлдэж байсан онгоц осолдох үед дотор нь 13 хүн байсны долоо нь газар дээрээ амиа алдсан тухай эх сурвалж мэдээлэв. Б-17 онгоц Брэдли олон улсын нисэх буудлаас 09:45 минутад хөөрч, таван минутын дараа нислэгийн хяналтын төвд ямар нэг хүндрэл гарсан тухай мэдээлж, 09:54 минутад осолдсон байна.
Анх 1936 онд танилцуулж байсан байлдааны бөмбөгдөгч онгоц нь 13 хүртэл тооны 50-калибр пулеметууд, 1,800-3,600 кг жинтэй тэсрэх бөмбөг ачиж тээвэрлэх хүчин чадалтай ажээ.
Эх сурвалж: www.bbc.com