УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хууль санаачилж өргөн барьжээ. Энэ нь олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тиймээс түүнээс дээрх хуулиа санаачлах болсон шалтгаан, үндэслэлүүдийнх нь талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлж буйгаар дэлхий нийтээр Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байхад манай улсад огт тэмдэглэхгүй байгаа учир Сүсэгтний холбооны 300 мянга гаруй хүнээс хүсэлт ирүүлжээ. Тиймээс хуульчилж өгөх шаардлагатай гэж үзсэн бөгөөд ингэснээр бурханы шашны өв соёлоо хадгалж үлдэнэ гэж үзэж байгаа ажээ.