Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 360 дуудлага мэдээлэл хүлээн ирснээс 289 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Увс аймгийн Улаангом сумын нутаг, асфалтан замд өчигдөр 20.35 минутын орчимд Nissan X-trail маркийн автомашины жолооч, явган зорчигч С, Г нарыг мөргөж, явган зорчигч С нар барж, Г гэмтсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.