ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас эхэлсэн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн гэм буруугийн шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. Шүүгчдэгч Д.Гантулга нь 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон шалгагдаж улмаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Шүүхийн шийдвэр гарсан даруйд бид эргэн мэдээлэх болно.