СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮДС аудитын тайлангаа өгөөгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдөр/2019.10.03/-ийн хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар хэлэлцжээ. 

БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт . Санал дүгнэлт гаргасан 72 байгууллагаас 69 байгууллагад “Зөрчилгүй”, 3 байгууллагад “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн байна. 

Харин ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланд илэрсэн алдаа дутагдлын хэмжээ УСНББОУС-д заасан тооцогдсон материаллаг байдлын түвшингээс хэтэрсэн тул “Хязгаарлалттай” дүгнэлт гаргасан” хэмээн танилцуулав.  

Нэг байгууллага дүгнэлт өгөхөөс татгалзсан нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан. Учир нь тус сангийн зээлийн сонгон шалгаруулалт болон зээл  олгосон, зээлийн эргэн төлөлттэй холбоотой бүх материал хууль хяналтын байгууллагад байгаа, тайлан дахь 2.9 тэрбум төгрөгийн тооцоо нийлсэн актыг баталгаажуулаагүй зэрэг үндэслэлээр дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. 

 



Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.