Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг өчигдөр/2019.10.03/ АТГ-аас 48 цагаар саатуулсан байна. Түүнийг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгтэй холбоотойгоор саатуулсан байж болзошүй байгаа юм. Зарим хэвлэл, мэдээлэлд гарсан мэдээллээр өнгөрсөн сарын 09-нд баривчлагдан, одоог хүртэл саатуулагдан шалгагдаж буй ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржханд мэдүүлэгтээ ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын нэрийг дурдсан нь түүнийгс аатуулах үндэслэл болсон гэнэ.
Мөн ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатаас гадна тус яамны хэд хэдэн дарга нарыг Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотойгоор баривчлах бололтой. Ямартай ч ЗТХ-ийн яамныхан багагүй айдастай байгаа юм байна.
Сануулахад, ЗМТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг авто замын тендер шалгаруулалтад эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига авсан байж болзошгүй хэмээн өнгөрсөн 09-р сарын 09-нд Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан юм.
ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат нь 2015-2016 онуудад АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.