Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээсний мялаалга өргөж “Нутаг минь, Хүлэг минь” хүндэтгэлийн концертыг Өвөрхангай аймагт зохион байгуулах гэж байна.
Хүндэтгэлийн концертод ардын жүжигчин А.Долгор, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Ө.Уянга, С.Ганзориг, Э.Анхбаяр болон соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү, Э.Төрмандах, Б.Баярцэцэг, П.Идэржавхлан, Б.Дэлгэрбаяр, О.Чимэдрэгзэн, “Увертюра” хамтлаг оролцох гэнэ.
Түүнчлэн энэ сарын 5-нд тус аймгийн төв Аюуш баатрын талбайд эгшиглэх тоглолтод урилгаар Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ нэрт хөгжмийн зохиолчийн сор болсон бүтээлүүдийн дээжийг тоглоно.
Өвөрхангай нутгийнхнаас зохион байгуулж буй хүндэтгэлийн тоглолтод түүний сор болсон бүтээл, монгол түмний сэтгэлд хоногшсон эгшиг, аялгууг тоглох гэнэ.