Засгийн газрын өнөөдрийн /10.02/ хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлж, томиллоо. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр гадагшаа явж суралцах болсон тул өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэнэ. Мөн хуралдаанаар Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан З.Мэндсайханыг шилжүүлэн томилсон байна. ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболд түр ажиллаж байсан юм. З.Мэндсайхан нь 2016 оноос Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан билээ.
Т.САЙХАН