ОХУ-ын Улаан-Үд хотноо сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тэмцээнийг АIBA буюу Олон улсын Сонирхогчдын боксын холбоо болон ОХУ-ын бокын холбоо хамтран зохион байгуулж байна. 2001 оноос эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх зохион байгуулагдаж эхэлсэн ба 12 жингийн ангиллаар анх зохион байгуулагдаж байжээ. Харин 2009 онд Олон улсын Олимпийн хороо эмэгтэйчүүдийн боксыг 2012 орны олимпийн албан ёсны хөтөлбөрт оруулахаа зарласан. Өнгөрсөн хоёр удаагийн олимпийн их наадамд 51, 60, 75 кг гэсэн гурван жинд зохион байгуулж байсан бол ирэх жил зохион байгуулагдах "Токио-2020" олимпийн их наадамд 51, 57, 60, 69, 75 кг гэсэн таван жингээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Өнгөрсөн 2018 онд Энэтхэг улсын Дели хотноо 62 орны 277 тамирчин оролцсон байна.
Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай сайт 10 хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж буйгаа мэдэгдэхэд таатай.