Дэлхийн уушги гэгддэг Амазоны ширэнгэн ой энэ жил урьд өмнөх жилүүдээс илүү их шатсан тухай олон улсын удирдагчид ярьж, ихээхэн анхаарал хандуулсан. Тэгвэл ширэнгэн ой одоогоос 150 орчим жилийн өмнө ямар байсан бол? ХБНГУ-ын гэрэл зурагчин Альберт Фриш 19 дүгээр зууны үеийн Амазоны ширэнгэн ойг гэрэл зургийн дурандаа буулгажээ. 1867-1868 оны хооронд авсан 100 ширхэг гэрэл зургийн цоморлигийг пүрэв гарагт дуудлагаар худалдах гэж байна. Цуглуулга 70,000-100,000 ам.долларын үнэ хүрнэ гэж тооцжээ. Цуглуулгад багтсан зарим зургийг толилуулж байна.
Эх сурвалж: www.cnn.com