Монгол улс Грийнландын дараа орох хүн ам сийрэг оршин суусан дэлхийн 2 дахь орон юм. 90-ээд оны эхээр Зөвлөлтийн дэглэм нуран унаснаас хойш Монголын өргөн уудам бэлчээрийн тал нутаг багасчээ. Коммунист нийгмийн үед эдийн засгийн нэгдсэн төлөвлөгөөгөөр таван хошуу малыг хатуу хяналтад өсгөж үржүүлдэг байв.
Уг дэглэм нурснаас хойш бэлчээрийн малын тоо 80 хувиар өссөн. Малчин айл бүрт дунджаар 200-500 малтай болжээ.
Монгол улсын Бэлчээрийн тухай хуулийн 52 дугаарт бэлчээрийн нутаг бүгдэд нээлттэй, малчид болон мал амьтдын тоог хязгаарлахгүй гэж заасан байдаг. Асар их мал өсгөж үржүүлэх, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж жил ирэх бүр бэлчээрийн хомсдол нэмэгдэж байна. Нүүдэлчид олон зууны турш малаа маллаж, морио унасаар ирсэн. Мал бол тэдний хувьд аж амьдралаа залгуулах гол зүйл нь.
Сүүлийн үед малчид төв суурин газар бараадаж нийслэл Улаанбаатар хотыг зорих болжээ. Улаанбаатарын хүн амын ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Гэсэн ч зарим малчид тэднийг дагалгүй орон нутгийнхаа бэлчээрийг хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна.
НҮБ-ын Хүнс, газар тариалангийн байгууллага, Швейцарийн Хөгжлийн агентлаг, малчдын бүлэг нийгэмлэгүүд хамтран бэлчээрийн газраа хамгаалах арга менежментийг хайж байгаа юм. Тэд дээр дурдсан Бэлчээрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд өвст талыг дахин сэргээж эхлэх болох дэлхий дээр цөөхөн байдаг нүүдэлчин малчдын соёлоо хадгалж үлдэх санал дэвшүүлжээ. Хэрэв хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, бэлчээрийг нөхөн сэргээх ажил тогтмол үргэлжилбэл 10 жилийн дотор бүрэн нөхөн сэргээх боломжтой гэж Швейцарийн Хөгжлийн агентлаг тооцжээ.
Эх сурвалж: www.aljazeera.com