СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-02

37 ангийн төлөөллөөс бүрдсэн алба хаагчид Афганистаныг зорино

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Х ээлжийн баг ажиллагааны газар орныг зориход бэлэн болжээ.

. Дэд хурандаа М.Аюушжав захирагчтай хамгаалалтын ротын Х ээлжийн алба хаагчид өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв. Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Цэргийн багийн алба хаагчдад хандаж ЗХЖШ-ын орлогч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ “ бөгөөд энэ нь улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол орноо сурталчлан таниулах цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ. Удахгүй ажиллагааны газар орныг зорих гэж буй цэргийн багийн бие бүрэлдэхүүний найдвартай ар тал болж сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг гэр бүл, үр хүүхэдд ах дүү төрөл төрөгсөд найз нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэн эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Монгол цэргийн сүлд хийморь өөдөө байг” гэсэн юм.

Мөн энэ үеэр цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Аюушжав хэлэхдээ “Өнөөдөр бид бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оройн сүлд, сүслэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна.

.

Цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг ажиллагааны өмнөх бэлтгэлийг чанартай, үр дүнтэй зохион байгуулж, тус улсыг зорих бэлтгэлийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, түүний харьяа анги, салбаруудын удирдлага, хамт олонд талархал илэрхийлж цаашдын эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь амжилт хүсье. . Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

             

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.