УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:
-АБГББХ-ны чиг үүргийн нэг нь гадаад дахь дипломатуудын томилгоо, буцаан таталт зэрэгт хяналт тавьж ажилладаг. Энэ утгаараа тамхины хууль бус наймаатай холбоотой асуудлыг цэгцлэх гэж зорьж байна.
Үүний нэг нь тамхины (янжуур) хууль бус наймаанд холбогдсон хүмүүсийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар буцаан томилсон байна. Жишээ нь, А.Батсайханыг бол сайд Д.Цогтбаатар мэдсээр байж томилоод явуулсан. Тэр хүн удаад дараа Элчин сайд, Элчин зөвлөхөөр Франц (Вьетнамд.Сур)-д ажиллаж байна. Өөр улс оронд үргэлжлээд ажиллаж байгаа, цагдаад ажиллаж байгаа хүмүүс ч байна. Бид энэ хүмүүст хариуцлага тооцуулахын тулд Байнгын хорооны тогтоол гаргасан.
Шаардлагатай бол яамны сайд нартай нь хариуцлага тооцно. Хариуцлага тооцохгүйгээр таслан зогсохгүй юм байна. Зарим нь "Зүгээр л сордог тамхи шүү дээ" гээд ярьж байна. Ийм байж болохгүй ээ.
Би энэ жагсаалтыг зургадугаар сард хүлээж авсан боловч яамнаас нууцын тэмдэг дарчихсан байсан. Тиймээс би тухайн үед ил болгож чадаагүй. Гадаадад ял эдэлж буй монголчуудын мэдээлэлтэй хамт ирсэн. Сая тусад нь салгаж байж ил болголоо. Энэ 69 хүний нэрэн дунд тагнуулд ажилладаг хүний нэр бол байгаагүй.