СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ц.Ганзориг: Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

 

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:

-Хүүхдийн мөнгийг Монгол банкаар дамжуулахгүй. Төрийн сангаар дамжуулаад арилжааны банкинд нь шууд байршуулна. Ингэхдээ сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгийг дансанд нь байршуулна. Энэ оны байдлаар нэг сая хүүхдэд 231 тэрбум төгрөг олгосон байна.

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж байгаа нефтийн үйлдвэрийн газрыг өргөтгөлөө. Ингэхдээ 250 га газрыг нефтийн үйлдвэр барихад зориулж орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ-г 11-р сард бүрэн боловсруулж дуусна.

Мөн тус үйлдвэрийг барихын тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай бөгөөд Энэтхэг улсаас 236 сая долларыг нэмж өгөхөөр болжээ. Нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ сарын 8-нд хүлээж авахаар төлөвлөлөө.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.