Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулахаар болсон.
М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат тэмцээний өмнө "Монгол Улсаа бодоод Э.Сумъяаг ДАШТ-д оролцохыг хүлээн зөвшөөрлөө. Энэ жил ДАШТ-ээс заавал Э.Сумъяа медаль, олимпийн эрх авахгүй бол зайгаа тавьж өгч, зодог тайлаарай" гэж хэлж байсан.
М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат хэд хэдэн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр нэгдүгээрт, охиныг минь хатигтай гэж тэмцээнээс хассан бол хоёр өөр тамирчин хатигтай байж ДАШТ-нд барилдсан байна.
Хоёрдугаарт, ДАШТ-нээс олимпийн нэг л эрхтэй ирсэн. Үндсэндээ шигшээ баг болон тамирчид хангалтгүй оролцлоо. 2016-2020 оны шигшээ баг нурлаа. Иймд жүдогийн шигшээ баг шиг Монголын чөлөөт бөхийн холбооныхон ажлаа өг.
Гуравдугаарт, Монголын шигшээ багийн таван дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг 2016 онд явуулахдаа сонгон шалгаруулалтыг материалыг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр задалсан.
Дөрөвдүгээрт, шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр архаг сүрьеэтэй бөгөөд амьсгалын замаар шавьдаа сүрьеэ өвчин халдаасан. Сүрьеэ өвчин бол халдвартай, миний охины хатиг бол халдваргүй. Шигшээ багийн дасгалжуулагч халдварт өвчтэй байхад Чөлөөт бөхийн холбоо дуугүй өнгөрч байна.
Тавдугаарт, Монголын чөлөөт бөхийн холбоо хариуцлагагүй ажилласны улмаас өнгөрөгч ДАШТ-ний дараа онгоцны тийзээ буруу захиалж, улсад 10 сая төгрөгийн хохирол учруулсан.
Иймд дээрх асуудлуудаар гомдол, өргөдөл гарган Ерөнхийлөгч, салбарын сайд, газрын дарга нарт хүргүүлнэ.
Түүнчлэн миний охиныг дарамталсан болон сэтгэл санаагаар хохироосон тул дасгалжуулагч Баттулга болон тамирчин Э.Сумъяа нарыг цагдаагийн байгууллагад шалгуулах болно хэмээн мэдэгдэв.
Та бүхэн дэлгэрэнгүйг видеоноос үзнэ үү.