АНУ-ын Бронксын амьтны хүрээлэнгийн Африкийн арслангийн торонд нэгэн эмэгтэй нууцаар орж бүжиглэсэн хэрэг гарчээ. Эмэгтэй орохыг хориглосон аюулгүйн хашлагыг давж арслангийн урд гаран түүнийг ямар нэг хөдөлгөөний хийхийг өдөж бүжиглэн, гараа далласан бичлэг цахим орчинд тарсан байна.
Уг явдал өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон боловч амьтны хүрээлэнгийн ажилтнууд огт мэдэлгүй өнгөрчээ. Бичлэгнээс торны гадна аялагчид олон байсан нь сонсогдож байгаа ч тэдний хэн нь ч амьтны хүрээлэнд аль эсвэл 911 дуудаж мэдэгдээгүй байна.
Эмэгтэй болоод арслан гэмтэж бэртэлгүй аюулгүй хэдий ч Бронкс амьтны хүрээлэнгийн ажилтнууд дүрэм зөрчиж арслангийн торонд орсон эмэгтэйн эсрэг шүүхэд гомдол гаргаж зарга үүсгэжээ. Арслан эмэгтэйд хэдэн алхам ойртсон ч тэрээр ямар ч айж эмээсэн шинжгүй байсан гэж эх сурвалжид дурдсан байна.
Эх сурвалж: www.cnn.com