Тайваний зүүн Нанфангао хотод гүүр загасчлалын завин дээр нуржээ. Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 12 хүн бэртэж гэмтсэн байна. Амь насаа алдсан хоёр иргэний цогцсыг орон нутгийн цагаар орой 20 цагийн үед олжээ.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Нанфангао хотыг хуй салхи дайран өнгөрсөн ч гүүр нурах үед цаг агаар тогтуун байжээ. Энэ үед шатахуун тээвэрлэгч машин дээгүүр нь явж байсан ба нурахаас өмнө амжиж гүүрээр гарч чадаагүй байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд уг шатахуун тээвэрлэгч машины жолооч багтжээ. 140 метр урт гүүрийг 1998 онд барьсан байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com