НЗДТГ, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн" маргааш 09.00-15.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн спорт ордны зааланд болно.
Тэмцээнд оролцох ХБИ-д бэрхшээл харгалзахгүйгээр холимог баг болж оролцох энэ сарын 9-нд болсон техникийн зөвлөгөөний хурлаар ТББ-уудаас ирсэн тамирчдын нэрсийг нэгтгэж нийт 12 багт хуваан нэг багт 8-9 тамирчин орох юм. Тамирчид тэмцээн болох өдөр иргэний үнэмлэх, комиссын шийдвэр бичгийн хамт хүрэлцэн ирэх юм.
Спортын төрөл:
Олс таталт /багаараа/
Шатар
Ширээний теннис
Гар барилдаан
Нисдэг таваг шидэлт
Дартс /багаараа/
Шагналын сан
I байр- Алтан медал, цом, өргөмжлөл, 500,000 мөнгөн шагнал
II байр- Мөнгөн медал, цом, өргөмжлөл, 400,000 мөнгөн шагнал
III байр- Хүрэл медал, цом, өргөмжлөл, 300,000 мөнгөн шагнал
Шилдэг тоглогч
1. Шатар /эр, эм/ өргөмжлөл, мөнгөн шагнал
2. Ширээний теннис /эр, эм/ өргөмжлөл, мөнгөн шагнал
3. Гар барилдаан /эр, эм/ өргөмжлөл, мөнгөн шагнал
4. Нисдэг таваг /эр, эм/ өргөмжлөл, мөнгөн шагнал
5. Дартс өргөмжлөл, мөнгөн шагнал
Сонирхуулахад Флом Монгол олон улсын байгууллага, монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос зохион байгуулж буй “ӨНӨӨДӨР НӨЛӨӨЛЖ, МАРГААШ ӨӨРЧИЛЦГӨӨЕ” арга хэмжээнд Хэнтий аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, нутгийн иргэд, оюутан залуус нэгджээ.