СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБ-Дарханы замыг 11-р сард нээх ёстой ч зарим хэсэгт ажил хийгдээгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УБ-Дарханы чиглэлийн зам засварын ажлыг энэ 11-р сард ашиглалтад оруулахаа ЗТЯ-аас мэдэгдээд буй. Гэвч замын зарим хэсэг энэ 11-р сард дуусахгүй учир хуучин замаар нь явуулна гэх тайлбарыг яамны сайд өглөө. 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: 

-Ямар ч байсан 10-р сарын 25-30-ны хооронд хөдөлгөөнийг нээе гэж байгаа юм. Дарханы зам бол 1,3,5-аар багц графикийн дагуу явж байна. 2,4-ээр багцийг би анхнаасаа хэлж байсан. Анхнаасаа муу компани шалгарчээ. Муу нь ч юу байх вэ. Үзүүлэлт нь их сайн юм шиг байгаа юм. Тэр олон улсын банк санхүүгийн байгууллагад гаргаж өгсөн санхүүгийн үзүүлэлт, техникийн үзүүлэлт, хөрөнгө, хүч нь. Яг монголд орж ирсэн салбар нь ажлаа хийхгүй байна, эсвэл төслийг жаахан гацаасан юм шиг байгаа юм. Үүнээсээ болоод 2,4-ээр багц бол 6-7км явахаар байна гэж манайхан мэдээлж байна. Тэгээд хуучин замаа хуулаагүй байгаа учраас тэр зам дээгүүрээ явуулах ийм нөхцөл үүсч байна. Магадгүй 11-р сарын 1-ээс энэ асуудлыг дахиж авч хэлэлцэх шаардлага гарна.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.