СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Комодо арлын лууг хармаар байвал 1,000 ам.доллар төлнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Индонезийн аялал жуулчлалын төв болсон Комодо арал дээр амьдардаг лууг хамгаалахын тулд арал руу аялагч жуулчдыг нэвтрэхийг ирэх жилээс эхлэн хориглоно хэмээн мэдэгдэж байсан. Эрх баригчид уг шийдвэрээ өөрчилж арал руу орж, луутай танилцахыг хүссэн жуулчдыг 1,000 ам.долларын гишүүнчлэлээр бүртгэхээр болжээ.

Одоогоор Комодо арлыг зорьсон жуулчид 10 ам.долларын тасалбар худалдаж авдаг байна. 2008 онд тус аралд 44,000 жуулчин ирсэн бол 2018 онд 176,000 болж өсчээ. Аралд хэт олон гадны жуулчин ирснээр энд амьдардаг луугийн амьдрах орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.

Өнгөрсөн хугацаанд арлыг хаалттай бүс болгож, эргэн нээгээд ердөө жилийн хугацаа өнгөрч байгаа юм.

 

 

Гишүүнчлэл дотроо хоёр төрөл байх ба Premium түвшний жуулчид 2,000 орчим луу амьдардаг Комодо аралд аялах эрхтэй бол энгийн түвшний жуулчид Комодогоос бусад үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арлуудад зочлох боломжтой юм байна. Комодогийн луунууд нь дэлхий дээр амьдарч буй хамгийн том хэмжээтэй гүрвэл бөгөөд гурван метр хүртэл өсч томордог байна. .

Комодо орчмын цэцэрлэгт хүрээлэн дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй байдаг байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.