СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кантасын онгоцны дугуй нислэгийн үеэр бууджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австрали улсад Кантас Эйрвэйс компанийн онгоцны дугуй агаарт буюу нислэгийн үеэр буудсан осол гарчээ. Онгоц хөөрөөд удалгүй дугуй нь буудсан учир эргэж газардах шаардлагатай болсон байна.

Брисбэнээс Мэкэй хот руу нисэх гэж байсан онгоцны азотоор хийлсэн дугуй буудаж дэлбэрснээс далавч гэмтсэн гэж CNN мэдээлжээ. Тиймээс ослын буулт хийхээс өмнө аюулгүй байдлын үүднээс онгоцны шатахууныг дуусгахын тулд Күйнслэндийн Саншайн эргийн орчимд цаг орчим эргэлдсэн байна.

Онгоцонд байсан 76 зорчигч бүгд эсэн мэнд газарджээ. Зорчигчдыг зорьсон чиглэлд нь хүргэхийн тулд өөр онгоцонд суулгажээ.

Кантас компанийн зүгээс үүнийг ослын буулт гэж үзэхгүй хэмээн мэдэгдэж дугуй буудсан шалтгааныг тодруулахаар шалгаж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.