СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн жагсагчид цуглаж эхэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Эсэргүүцлийн жагсаал тэмцэл 17 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа Хонконгт өнөөдөр олон нийтийн жагсаал цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг албан ёсоор хориглосон. Өглөөний байдлаар нам жим байсан ч Козвэй Бэйд иргэд зуу зуугаараа цуглаж эхэлжээ.

Хүний эрхийг хамгаалах иргэний байгууллага өнөөдөр олон нийтийн цуглаан зохион байгуулах зөвшөөрөл хүссэн ч Хонконгийн цагдаагийн газраас зөвшөөрөл олгоогүй. Гэвч ардчиллыг дэмжигчид болон бусад иргэний байгууллагынхан хэдий нь цуглаж эхэлжээ.

Sogo их дэлгүүрийн гадаа уриа, сурталчилгааны самбар барьж хар өнгөөр ижилссэн иргэд “эрх чөлөөний төлөө эрх баригчидтай тэмцэнэ”, “нэг биш таван шаардлага” хэмээн хашгирч байгаа юм. Жагсаал цуглаан үдэш гэхэд хүрээгээ тэлж, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж 6,000 гаруй офицерыг тараан байршуулсан. Тагнуулын мэдээгээр Бээжинг эсэргүүцэгчид дэлгүүр, галт тэрэгний буудлыг галдан шатаахаар төлөвлөсөн гэж дамжуулжээ.

 

 

Олон нийтийг хамарсан жагсаал хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлж Хонконгийн худалдааны төвүүдийг хааж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн галт наадмыг цуцалсан.

Козвэй Бэйд жагсаалд оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд нэг жагсагч “Бурхан коммунист Засгийн газрыг устгана. Цусыг цусаар” хэмээн гудамжинд бичжээ.

 

 

Гэсэн ч эсэргүүцэгчдийн хажуугаар Бээжинг дэмжигчид Хонконгийн төвд Стар Ферри Пьерт цугласан байна. Тэд үндэсний туг далбааг намируулан, Хятадын бэлгэ тэмдэг улаан өнгийн хувцас өмсчээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.