Дэлхийн хамгийн том байнгын арми, гурав дахь том нисэх хүчинтэй БНХАУ 70 жилийн ойн онцгой цэргийн жагсаалд ямар зэвсэг техникийг шинээр танилцуулах бол гэсэн хүлээлт байсан юм.
Жян Земинийг төрийн эрх барьж байх үед Хятадын арми дижитал хувьсгал хийх шаардлагатай байсан бол өнөөдөр өндөр технологийн дэвшлийг бүтээн байгуулж байна. Өнөөдөр жагсаалд оролцсон зэвсэг техникүүд дундаас шинээр танилцуулсан UUV усан доогуурх дрон, дуунаас хурдан нисдэг биет WZ-8, Хурц илд тагнуулын дронууд илүүтэй анхаарал татаж байсан юм.
Олон улсын ажиглагчид Хятадын зэвсэгт хүчний танилцуулсан техник дунд маш олон төрлийн пуужингууд, тэр дундаа тив хооронд харвах хүчин чадалтай, дэлхийн хаана ч хүрч цөмийн зэвсгээр галлах пуужингуудыг танилцуулсныг онцолжээ.
Түүнчлэн газар уснаа явагч байлдааны машинууд, танк эсэргүүцэгч пуужингууд, нэг суудалтай нисдэг тэргүүд, усан онгоцон дээр газарддаг агаарыг хамгаалах зэвсгүүд, газраас хөөрөх пуужингууд, харилцаа холбоо цахилгаан гаргагч машинууд, тэнгисийн дрон, цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой DF-26 болоод Jl-2 пуужингуудыг танилцууллаа. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зөөврийн эмнэлгүүд, өөрөө явагч машинууд ч жагсаалд оролцжээ.
Тив алхсах хүчин чадалтай баллистик пуужин DF-41, H6-N бөмбөгдөгч онгоцууд Бээжингийн төвд цугласан юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com