БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв Тяньаньмины талбайд болж буй цэргийн сүрт жагсаалыг нээж Си Зиньпин дарга үг хэлсний дараа нисэх хүчний нисдэг тэргүүд Хятадын төрийн талбайг зүүж баазаас хөөрсөн юм. Нисдэг тэргүүд Бээжингийн тэнгэрт 70-ын тоо зурж их гүрний үүсэн байгуулагдсаны ойд хүндэтгэл үзүүлжээ. Ойн баярын өдөр Бээжин хотын тэнгэрийг цэлмэг тунгалаг байлгах үүднээс нүүрс түлж их хэмжээний бохирдол ялгаруулдаг томоохон үйлдвэрүүдийг зогсоосон билээ.