СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Жавхлан: АНСА-гийн мөнгийг УИХ-д байгаа баяачууд өөрсдөөсөө нэг удаа гаргаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа. 

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-ҮХНӨ-ийн төслийг анх ярьж байснаасаа шал өөр, далийгаад явчихсан. Та нар санаж байгаа бол, Ерөнхий сайд ойр ойрхон унаад байна, үүнээс болж хямрал үүсээд байна, намуудын эрх хэмжээ төрийн дээр гарчихлаа гэж ярьж байсан. Гэтэл явцын дунд шальдир бульдар, сүүлдээ бүр бантан болоод, амин чухал зүйлээ саармагжуулчлаа. Одоо юу гэж байна гэхээр "Бид нар мэдэхээ больчихлоо. Ард түмнээсээ асууя" гэж байгаа нь ямар ч чадамжгүйг нь харууллаа. Нам гэдэг нам гацдаг юм байна. Онигоотой асуудал. Би ҮХНӨ-ийн ажлын хэсэгт оръё гэсэн санал өгсөн боловч, нэг ч хариу ирээгүй. Хуулийн төсөл өргөн барьсан, жил дамнаад байж байна. Эхнэрээ, амин хувиа хоохойлсон гишүүдийг дахин нэр дэвшүүлмээр байна гэсэн хоёр хуулийн төсөл байсан. Энийг хэлэлцэхээс өмнө тарах тухай яриад байна гэдэг их л айдастай байна гэсэн үг. 

АНСА-ыг явуулах нь зөв ч одоо цаг нь биш. Хавар асууж болох байсан. Эсвэл, 2020 оны сонгуультайгаа цуг асуу. Өвөлжилтийн бэлтгэл, ханиад томуу, утаа гээд бөөн асуудал үүсэх гэж байхад олон тэрбум төгрөгөөр санал асуух гээд байна. Төсвөөс ийм их мөнгө гаргахыг дэмжихгүй. Мөнгө гаргах гэж байгаа бол УИХ-д байгаа энэ олон баяачууд өөрсдөөсөө гаргаг. Нэг удаа ч гэсэн Монголоо гээд гаргаг л дээ.   

-Та ШИНЭ намын хоёртой цуг хэвлэлийн хурал хийж байсан. Дараа нь МАХН-нд гишүүнээр элссэн гэж О.Баасанхүү гишүүн жиргэсэн. Энэ талаар? 

-Надад ямар нэгэн намын батлах одоогоор алга. Надад ямар нэгэн намаас санал ирээгүй байна. Санал тавибал хөтөлбөрийг сайн харна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.