СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Си Зиньпин баярын үйл ажиллагааг нээх үеэрээ эсэргүүцэгчдэд сануулга өглөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн баярын сүрт жагсаал яг одоо нийслэл Бээжин хотын төвд болж байна. Цэргийн жагсаалд орчин цагийн Хятадын эрх баригчид технологи, хөгжил, цэрэг зэвсгийн шинэчлэлээ нөхөддөө болон дайснууддаа бахархалтайгаар харуулна хэмээн олон улсын агентлагууд мэдээлж байсан юм.

Цэргийн жагсаал, баярын арга хэмжээг нээж Хятадын дарга Си Зиньпин Тяньаньяминий талбайд дотооддоо үйлдвэрлэсэн Хончи “Улаан туг” лимузин хөлөглөн гарч ирэн цэргийн зэвсэгт дайчдад мэндчилж үг хэллээ. Ингэхдээ .

Тэрээр “Миний хүндэт анд нөхөд, ард түмэн минь—Бид өнөөдөр БНХАУ үүсэн байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэхээр энд цуглалаа. Энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа манай орны иргэд, овог аймгууд баяр бахдал дүүрэн эх орноороо бахархаж сайн сайхныг хүсэн суугаа. 70 жилийн өмнө Мао дарга дэлхий дахинд БНХАУ-ыг байгуулснаа тунхаглан зарлаж, 100 гаруй жилийн басамжлал, өвчин зовлон арилсныг тэмдэглэсэн юм” хэмээн өнөөгийн Хятад орны түүхийг өгүүлжээ.

 

 

Мөн 17 дахь долоо хоногтоо эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж буй Хонконгийн жагсагчдыг дурьдаж “Өнөөдөр социалист Хятад дэлхийн өмнө зогсож байна. Агуу гүрний үндэс суурийг ганхуулах ямар ч хүч үгүй. Бид нэг улс, хоёр систем гэсэн тогтолцоогоор эв найртай, энх тайван оршин тогтнох ёстой. Бид Хонконг, Макаогийн хөгжин цэцэглэлт, тогтвортой байдлыг удаан хугацаанд голчлон анхаарлаа хандуулж, улс орныхоо нэгдэл, бүрэн бүтэн байдал, харилцаа холбоо, хамтын ажиллагааг энх тайвнаар хөгжүүлнэ” гэлээ.

Цэргийн сүрт жагсаалыг LIVETV.mn шууд дамжуулж байна. /доорх линкээр орно уу/

https://livetv.mn/p/12545

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.