ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад тавьсан гэх хилийн хоригийн тухай болон Дарханы замын бүтээн байгуулалтын талаар тодруулга авлаа.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан
-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хилийн хориг тавьсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Надад ямар ч мэдээлэл ирээгүй. Тэр хүн ажлаа хэвийн хийгээд явж байгаа гэж ойлгож байгаа. Худал мэдээлэл гэж хэлнэ. Энэ гүтгэлэг. Ер нь албан тушаалтантай холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг. Тэр бүрийг сэжиглэвэл Монголд сэжиглэгдэхгүй хүн бараг байхгүй болно.
-Дарханы зам энэ жил ашиглалтад орох уу?
-Улаанбаатар хотын хоёр тийш гарах гарцын нэг - Налайхын замын хөдөлгөөнийг 10 сарын 30-наас өмнө нээнэ. Харин Дарханы замын бүтээн байгуулалтын 1,3,5 дугаар багц хэвийн явж байгаа. Харин 2,4 багц дээр маш муу компани шалгарсан байна лээ. Танилцуулга нь бол сайн. Гэвч муу салбар компаниа оруулж ирсэн юм болов уу, төслийг гацааж байгаа. Иймд АХБ-нд энэ гүйцэтгэгчийг сольж өгөөч гэдэг асуудлыг дахин тавина.
Дарханы замын хөдөлгөөнийг 11 сарын 1 гэхэд нээнэ. 2,4 дэх багц хуучин замаараа явахаас өөр аргагүй боллоо. Хөдөлгөөнийг нээнэ гэдэг Улсын комисс хүлээн авлаа гэсэн үг биш.