УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:
-Ээлжит бус сонгууль явуулах эрх зүйн боломж байхгүй. Эрх баригчид Их хурлыг тараая гэвэл үндэслэлээ зөв гаргаж ирж тавих ёстой. 60 тэрбум, ЖДҮ-тэй холбоотой хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа бол ард түмэнд бүх үнэнээ хэлээд улстөрийн хариуцлага хүлээгээд явах ёстой.
Хоёр намын зөвшилцөл дөнгөж эхэлж байна. АНСА-ыг Ардчилсан нам хүлээн авахгүй гэсэн байр суурьтай байгаа. ҮХНӨ-ийг анхнаасаа хууль зөрчиж явуулсан. Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээн авах уу, үгүй юу гэдгээ эхлээд хэлэлцэнэ.