Нигерийн Лагос хотоос хүний наймааны гэмт хэргийн бүлэглэлийн сүлжээг илрүүлж хохирогч болох гэж байсан 15-28 настай охид эмэгтэйчүүдийг олж аварсан байна. Хохирогчдын дунд бие давхар, өсвөр насны 19 охин байжээ.
Гэмт этгээдүүд охидыг жирэмслүүлж, тэднээс төрсөн хүүхдүүдийг зарахаар төлөвлөж байсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Хохирогчдыг саатуулж байсан байшин барилгуудыг эзэмшиж байсан хоёр эмэгтэйг хэрэгт холбогдуулан баривчилсан ч гол зохион байгуулагч сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Хохирогч эмэгтэйчүүд Нигерийн өнцөг булан бүрээс ирсэн гэдгээ ярьсан байна. Зарим нь гэмт этгээдүүдэд хулгайлагдсан бол бусад нь хууртагдсан гэжээ. Гэмт этгээдүүд бүсгүйчүүдэд илүү дээр газар амьдрах боломж, ажлын байр амласан байна.
Тус улсын цагдаагийн газрын албан ёсны мэдээллээр хууль бус хүний наймаачид эрэгтэй хүүхдийг 500,000 найра буюу ойролцоогоор 1,378 ам.доллар, охин хүүхдийг 300,000 найра буюу 827 ам.доллараар худалддаг ажээ.
Эх сурвалж: www.cnn.com