СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд Хонконгийн жагсагчид гэнэтийн бэлэг барина

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Орчин цагийн Хятад үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. БНХАУ 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Мао Зедуны коммунист хүчин цуст иргэний дайнд ялалт байгуулснаар бий болсон түүхтэй. Энэ цагаас хойш

Өнөөдөр нийслэл Бээжинд болох цэргийн сүрт жагсаалын үеэр Хятадын дарга Си Зиньпин үг хэлэхээр бэлдэж байна. Си Зиньпинийг БНХАУ-ыг үүсгэн байгуулсан Мао даргаас хойш төр удирдаж байсан зүтгэлтнүүдээс хамгийн хүчирхэг нь хэмээн ард түмэн сайшаан магтах болсон. Баярын арга хэмжээтэй уялдуулан нийслэл хотод аюулгүй байдлыг дээд зэргээр өндөржүүлэн хамгаалсан ба Тяньаньминий талбайн орчимд нийтийн үйлчилгээний байгууллагуудын заримыг хааж, үлдсэнийг нь богино цагаар ажиллуулж байгаа юм.

 

 

Энэ өдөр хятадуудын баярт өдөр боловч хонконгчуудын хувьд онцгой өдөр болж байна. гэж эх сурвалжууд дурджээ. Цагдаагийн мэдээллээр тэмцэгчид худалдааны төвүүд, галт тэрэгний төв зогсоолуудыг галдан шатаахаар зэхэж байна гэсэн тагнуулын мэдээг хүлээж авсан гэв.

 

 

Мягмар гарагийн өглөөний байдлаар Хонконгийн нутаг дэвсгэрийг тусгаарласан байдалтай, 6,000 офицерыг тараан байршуулжээ. Жил бүр тус хотод болдог галт наадмыг цуцалж, худалдааны төвүүдийн хаалгыг барьсан байна. Хонконгийн удирдагч Кэрри Лам 240 төлөөлөгчийн хамт баярт оролцохоор Бээжинд иржээ.

 

 

Бээжин дэх цэргийн сүрт жагсаалд цэрэг армийн 15,000 бие бүрэлдэхүүн, 160 гаруй нисэх онгоц, 580 зэвсэг техник оролцоно гэжээ. Урьд өмнө олон нийтэд дэлгэж байгаагүй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хүчирхэг зэвсэг техникийг танилцуулна гэж олон улсын эх сурвалжууд дурдаж байсан юм. Хятадын цахим хуудсууд, орон байр, барилга байшин бүхэлдээ улаан өнгийн туг далбаагаар чимэглэж хүндэтгэл үзүүлжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.