Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн аймгийн төвөөс урд зүгт 8 км, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т Хилэнтийн гүүрнээс тус аймгийн харьяат иргэн О үсэрч амиа хорлохыг завджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, нэг автомашинтай эрэн хайж шуурхай ажилласны үр дүнд 9 минутын дараа иргэн О-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тэрээр 37 настай эмэгтэй бөгөөд яагаад амиа хорлохыг завдсан шалтгааныг тодруулахаар хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: www.khuvsguliinungu.mn