СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-10-11

П.Нямцэрэн: Хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Юнимед интернэйшнл эмнэлгийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэнтэй ярилцлаа. 

 

–Сүүлийн үед витамин Д-гийн дутагдал гэж их ярих болжээ. Энэ юунаас үүдэлтэй юм бол?

-Витамин Д Монгол оронд нийгмийн тулгамдсан асуудал болсон. байгааг эрдэмтэд судалгаагаар гаргасан. . Сүүлийн үед яс эрдэсийн солилцоо алдагдсанаас бүх бодисын солилцоонд өөрчлөлт орж булчин, мэдрэлд нөлөөлж байна. . Тухайлбал, хүүхдийн хавирга, үе мөчин дээр ясархуу эдүүд ургаж, булчин нь сулардаг. Булчин нь сулрахаар уян юм шиг болно. Үүнийг нь мэдэхгүй эцэг эхчүүд “Манай хүүхэд их уян” гэж ярьдаг. Мөн гэдэс нь шалхайдаг. . . Энэ нь дархлаа суларс­наас болж байгаа юм.

 

–Хүүхдэд витамин Д дутагдсаныг яаж мэдэх вэ?

-Бага насны хүүхэд их цочимтгой болох, хөхөө хөхөхдөө толгойн хэсэгтээ хөлөрнө. Үүнээсээ болж толгойгоо шилгээснээс арынх нь үс халцардаг. Энэ нь рахитын шинж. Мөн шээс нь хурц үнэртэй болдог. Витамин Д дутагдахаар кальци бас дутагддаг. Кальци дутагдсанаас хүүхдүүдэд янз бүрийн таталт өгөхөөс гадна хоолой нь сөөдөг. . Үүнээс болж шүд нь хэврэг, цоорно. Ер нь витамин Д-г нөхөхгүй болохоор хүүхэд хичээлдээ идэвхгүй, уур уцаартай болдог.

 

–Тэгвэл насанд хүрэгч­дэд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Сүүлийн үед . Тухайлбал, зүрхний шигдээс, даралт ихсэлт, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, ялангуяа, түрүү булчирхай, хөхний хавдар байна. Витамин Д-гийн цусан дахь хэмжээ дөрвөн улиралтай шууд хамааралтайгаар хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл, . Тиймээс хавар шинжилгээнд хамрагдаж байх ёстой. Мөн эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү бага хэмжээтэй байдаг болохыг судлаачид тогтоосон байна. Тухайлбал, олон төрсөн, хөхүүл ээжүүд илүү өртөмхий байдаг. Түүнчлэн байдаг.

 

–Витамин Д-гийн илүүдэл гэж байдаг уу?

-Витамин Д-гийн илүүдэл нь дутагдсанаасаа муу. Ерөнхий хордлогын шинж өгнө. Харин хүүхэд хоол, ундандаа дургүй болно. Хамгийн гол нь бөөр их гэмтдэг. Тиймээс илүүдүүлж, дутуудуулж болохгүй, эмчийн заавраар ууна. .

 

 –Монголчууд зуны цагт хүүхдүүдээ наранд борлуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ үед нарнаас витамин Д-гээ нөхөж авч чаддаггүй гэсэн үг үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дөрөвдүгээр сард Монгол оронд витамин Д-г хамгийн их хангалттай тунгаар авах боломжтой. Гэтэл манайх эрс тэс уур амьсгалтай, сэрүүхэн байдаг болохоор Д-гээ авна гээд нүцгэн гүйж болохгүй. Тиймээс Д витаминаа эмийн хэлбэрээр л авна. Ер нь . Гэтэл нарнаас авах боломжгүй. Хоол, хүнсээр авна гэхээр бага хэмжээтэй байдаг. Тухайлбал, сүүг витамин Д-гийн хэмжээнд хүртэл ууна гэхээр өдөрт 12 аяга сүү, 16-20 ширхэг өндөг иднэ гэсэн үг. Тэгэхээр хоол, хүнсээр нөхөх боломж бага учраас заавал эм ууна. Хамгийн гол нь манайхан шинжилгээ өгөхгүй, эмийг замбараагүй, дур мэдэн уудаг. Тиймээс заавал эмчийн заавраар, тунг нь тааруулж уух юм.

 

–Ямар хоол, хүнсэнд витамин Д агуулагдсан байдаг юм бэ?

-.

 

–Витамин Д-г хаана, яаж шинжлүүлэх вэ?

-Өнөөдөр шинжил­гээнд хамрагдаж байгаа бүх хүн витамин Д-гийн дутагдалтай байна. Дүүргийн эмнэлгүүдэд шинжилгээ хийлгэх тоног төхөөрөмж нь байдаггүй. Юнимед интернэйшнл, Гялс болон бусад хувийн эмнэлэгт витамин Д-гийн шинжилгээг хийж байгаа. Манайх хүүхэд, насанд хүрэгчдийн цусанд витамин Д-гийн хэмжээг үздэг. Манайх Италийн хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр нарийн хэмжиж гаргадаг. Хүүхэд, том хүн гэлтгүй 35 мянган төгрөгөөр цусанд нь үздэг. Гэхдээ зөвлөгөөгөө үнэгүй өгч байгаа. Насан туршдаа витамин Д-г уух ёстой. Хамгийн гол нь ууж байгаад орхихоор бага болдог. 24-48 цагийн дотор цусанд орсон витамин Д буцаад задардаг. Хангалттай хэмжээнд нь орсон байхад эмчийн ир гэсэн өдөр нь ирэхгүй, эм уусан юм чинь гээд 7-10 хоноод ирэхэд эмчилгээ үр дүнгүй болж байна. Витамин Д-г өглөөний цайны дараа өдөрт нэг удаа уух ёстой. Витамин Д-г тариагаар хийх нь буруу. Хүн эрүүл байя гэвэл жилд 1-2 удаа шинжилгээнд хамрагдаж, витамин Д-гээ хэмжээнд нь барих хэрэгтэй.

 

–Эмийн санд витамин Д-гийн олон эм байдаг шүү дээ. Энэ талаар?

-Д-гийн төрлийн олон эм бий. Н. Харин хөхүүл ээжүүд 5000-аас илүүг ууж болохгүй. Жирэмсэн ээжүүд 2000-4000 мг-тайг эмчийн заавраар заавал уух ёстой. Төрөн төртлөө уухад витамин Д-гийн нөөцтэй хүүхэд төрнө. Хүмүүс витамин Д-гийн гадаад, дотоод хүчин зүйлүүд ямар байдгийг мэдэхгүй яваад байна. Зун витамин Д ямар ч шаардлагагүй гэж боддог нь буруу юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.