Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр зөвхөн Польш улсын нутаг дэвсгэрт янжуур тамхины хууль бус наймаа хийсний улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 69 дипломатчийн нэрсийг зарлалаа. Эдний зарим нь өдгөө ч дипломат албанд ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдэгдэв. Эдгээр хүмүүсийн хэргийг ТЕГ шалгаж байна.