СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-30

LIVE: Хэтэрхий эх оронч хүмүүс музейн барилгын ажлыг гацааж байгаад харамсаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Засгийн газрын шийдвэрийн дагуу ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж, суурин дээр нь “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музейг барихаар болсон. Гэвч зарим нэг хүмүүс уг ажлыг эсэргүүцэн хаалт саад болоод байгаа учраас ямар учраас Байгалийн түүхийн музейг нураах болсон үндэслэлээ холбогдох хүмүүс тайлбарлалаа.

 

Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар:

-Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоол 2019 оны долдугаар сарын 03-ны өдөр гарсан. Уг тогтоолоор ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн барилгыг нураая, харин шинэ барилгаа Их тэнгэрийн аманд барь хэмээн газрыг нь зааж өгсөн. Шинэ музейг барих газар нь уртаашаа нэг км, өргөн нь 740 метр. 74,000 мкв газар буюу одоогийн байгалийн түүхийн музейн газраас 75 дахин том газар байгаа.
Мөн Засгийн газраас Чингис хааны түүх соёлын хүрээлэн барих шийдвэр гаргасан. Тус газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд барилгын сууриа цутгасан. Барилгыг зургийг “Хатанбаатар” гэдэг компани гүйцэтгэсэн. Шинэ байгалийн түүхийн музейн барилгыг барихад шаардагдах 100 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэж өгсөн гэдэг шийдвэрээ Ерөнхий сайд өөрөө танилцуулсан.

Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг МХЕГ-ын Улсын байцаагчийн актаар 2013 онд зогсоосон. МХЕГ-ын дүгнэлтэд “Байгалийн түүхийн музейн 1955 онд баригдсан барилга ослын байдалд байна. Ашиглаж болохгүй” гэсэн байгааг та бүхэн харж байна.
Шинэ байгалийн түүхийн музейн барилга нь гурван блоктой баригдана. Барилгын ажлаа аль болох хурдан эхлүүлэхийг л бид хүсэж байгаа. Байгалийн түүхийн музейн барилга нь 39,000 мкв талбайтай байна. Монгол Улс сүүлийн 100 жилийн түүхэндээ ийм том талбайтай барилгыг бариагүй юм шүү гэлээ.

Мэдээллийн дараа Н.Зоригтбаатар захирлаас цөөн асуултад хариулт авлаа.

-Байгалийн түүхийн музейд хэдэн хүн одоо ажиллаж байгаа вэ?

-Манай музей 42 хүний орон тоотой боловч сүүлийн жилүүдэд 21 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Музейн барилгад харуул, захирал зэрэг цөөхөн хүн ажиллаж байгаа. Харин бусад эрдэм шинжилгээний ажилтнууд хөдөө орон нутагт байгалийн түүхийн олдворыг цуглуулах ажлыг хийж байгаа.

-Та яагаад өөрийнхөө байгууллагад хамаатан садныхаа найман хүнийг ажилд авсан бэ?

-г. Нярав нягтлангаар ажиллуулаагүй.

-БНСУ-д гаргасан үзэсгэлэнгийн үеэр яагаад үзмэрүүдээ алдсан юм бэ?

-Манай музей барилгын ажлын санхүүжилтээ дэмжүүлэхийн тулд 2017 онд БНСУ-д үзэсгэлэн гаргах үед ердийн үзмэрт тооцогдох, нийлбэр дүн нь 170 мянган төгрөгийн үнэ хүрэх гурван чулуу дутсан. Тэрний төлбөрийг бид төлсөн учраас хэргийг хаасан. БНСУ-ын музейн буруу байсан.

 

Музейн ахмад зүтгэлтэн Д.Батдорж:

-Би нэг зүйл хэлье. Манай улсад музейн зориулалтаар баригдсан барилга маш цөөхөн. Олон Улсын жишигт нийцсэн музей Монголд баригдах цаг болсон. Манайд энэ барилгын чанар маш хэцүү. . Би энэ музейд 1973 оноос эхлэн ажилласан. Цэргээс эхлээд дарга хүртэл нь. Манай музейн үзмэрийн хадгалалт хамгаалалт шаардлага хангадаггүй. Энэ барилгын даацын хана нь мод учраас хэзээ хэзээгүй нурахад бэлэн байгаа. Зарим хэтэрхий эх оронч хүмүүс энэ ажлыг гацааж байгаад харамсалтай байна.

 

Чингис хааны түүх соёлын хүрээлэнгийн архитектор М.Батбаяр:

-Би Чингис хаан музейн талаар хэдэн зүйл хэлье. Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах, Чингис хааны цогцолбор музейг байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Би есдүгээр сарын 09-ний өдрөөс захирлаар томилогдон Чингис хааны музейн барилгыг бариулах ажлыг хариуцан ажиллаж байна. Барилга маань 70х 40 метр хэмжээтэй доошоо нэг, дээшээ есөн давхар. Төрт ёсны түүхийг харуулсан өв соёлын томоохон цогцолбор байна. Энэ музейн барилга дээр "Балдан" гэж компани ажиллаж байгаа. Үзмэрийн талбайгаас гадна музейн сан хөмрөгийн талбай маш чухлаар төлөвлөгддөг. Музейн сан хөмрөгийн хамгаалалтын талбай нь уг барилгын 20 хувьтай тэнцүү байна. Дэлхийн стандарт шаардлагад нийцсэн анхны барилгаа бид барихаар ажиллаж байгаа. Бид Монголын өв соёлын асар баян өвийг дэлгэн тавихаас гадна дэлхий дахинд тарсан өв соёлоо бас хувилж дэлгэн үзүүлнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.