Грекийн Лесбос арал дээрх дүрвэгсдийн хуаранд гал гарч нэг хүн амиа алдсан талаар албаныхан мэдэгджээ. Гал гарсан Мориа хуарангаас түлэгдэж амиа алдсан эмэгтэйн цогцос олдсон байна.
Дүрвэгчид хуаран шатаж байхад гал сөнөөгчдийг хэтэрхий удаж ирсэн хэмээн эсэргүүцэж жагсаал хийсэн байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч шүршжээ.
Эндэхийн чингэлэг, майхангуудад нийт 12,000 дүрвэгч амьдардаг байна. Гэвч үнэн хэрэгтээ ердөө 3,000 хүн багтаах хүчин чадалтай ажээ.
НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг 2018 онд Грекийн Засгийн газарт хандан Лесбос арлаас дүрвэгсдийг нүүлгэхийг уриалж байсан юм. 2015 оноос хойш Грекийн арлуудад хөрш Турк улсын хилээр дамжин сая орчим дүрвэгч иржээ.
Эх сурвалж: www.bbc.com