СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-30

2018 оны 11 сард эхэлсэн хандивын аян одоо болтол үргэлжилж байгаа нь луйвар уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд хандивын хайрцаг барьсан арван жилийн хүүхдүүд “Эрдэнэдалай охинд туслаач” хэмээн зөрж байгаа хүмүүсээс хандив гуйна. Хажуугаар нь 10 гаруй хүн зөрөхөд дор хаяж нэг иргэн 500-5000 төгрөг өгнө. Ихэнхдээ 500-1000 төгрөг өгч харагдав. 

Та бүхэн санаж байгаа бол 2018 оны 11 дүгээр сард цахим сүлжээгээр “Эрдэнэдалай охинд туслаач” хандивын аян өрнөж байсан. Энэ аян үргэлжилж байна уу, эсвэл луйварчдын золиос болоод байна уу гэдгийг тодруулахаар бид Эрдэнэдалай охины ээж Ч.Октябрьтай холбогдсон юм. 

-Таны хувьд 11 сарын өмнө ард түмнээс охинд минь туслаач хэмээн гуйж байсан юм байна. Хандив, тусламж ирсэн үү, охиндоо эмчилгээ хийлгэсэн үү?

-. Хандивын мөнгөнөөс түнхний хагалгаа, нүдний болроо лазердуулсан. Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт гуурсаа солиулсан. Одоогоор дансанд 3-4 сая төгрөг байна.

-Тухайн үед бөөрний архаг дутагдалтай тул бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхийн тулд 40 сая төгрөг хэрэгтэй гэж байсан?

-Харин тийм ээ. Тэр болгон санаагаар хандив тусламж цугладаггүй юм байна. .

Тэдний хувьд ядаж эм, тарианы мөнгөнд тусалъя хэмээн сайн дурын үндсэн дээр амралтын өдрүүдэд өөрсдийн бололцоотой үедээ хандивын хайрцаг бариад зогсдог

-Тэгэхээр хэдэн хүүхдүүд хандивын хайрцагт цугларсан мөнгөө та хэдэд шилжүүлдэг гэсэн үг үү?

-Тэдний хувьд ядаж эм, тарианы мөнгөнд тусалъя хэмээн сайн дурын үндсэн дээр амралтын өдрүүдэд өөрсдийн бололцоотой үедээ хандивын хайрцаг бариад зогсдог. .

М.Эрдэнэдалай охин чихрийн шижин өвчнөөр дөрөвхөн настайдаа өвдөж, улмаар 13 жилийн хугацаанд өвчин нь хүндэрч, бөөрний архаг дутагдалд ороод байгаа юм. Түүнд яаралтай бөөр шилжүүлэн суулгах хэрэгтэй тул түүний ээж өнгөрсөн жил ард түмнээс тусламж хүссэн боловч, 40 сая төгрөг бүрдээгүй тул одоогоор эмчийн хяналтан доор эмчилгээ хийлгэн байгаа юм. 

Та бүхэн гудамжинд "Эрдэнэдалай охинд туслаач” хандивын хайрцаг явж байвал чадлын хэрээр туслахыг манай хамт олон уриалж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.