СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Forever 21 брэнд дампуурлаа зарлаж Ази, Европ дахь дэлгүүрүүдээ хаахаар болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Орчин үеийн загварын чиг хандлагад нийцсэн хувцас, гоёл чимэглэлийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэж ирсэн Forever 21 брэнд дампуурлаа зарлалаа.

Брэндийн дэд Ерөнхийлөгч Линда Чангийн хэлснээр АНУ-ын Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу арга хэмжээ авах нь компанийн ирээдүйг хамгаалах хамгийн чухал алхам байх болно гэжээ. Тиймээс Forever 21 брэндийн бизнесийг дахин төлөвлөж Мексик, Латин Америкт худалдаа борлуулалтаа төвлөрүүлэх юм байна.

Онлайн худалдаа, зах зээл хүч түрэн газар авч байгаа энэ үед АНУ-д жилийн дотор 8,200 бэлэн барааны дэлгүүр хаалгаа барьжээ.

Forever 21 брэнд 1984 онд Лос Анжелест үүсэн байгуулагдаж байжээ. Өмнөд Солонгос улсаас цагаачлан ирсэн До Вон Чан болон түүний эхнэр Жин Сүк нар жижиг дэлгүүрээ анхлан нээж байсан боловч залуусын сонирхлыг ихээр татаж томоохон салбар дэлгүүрүүд дэлхий даяар нээгдсэн билээ. Өнөөдөр Forever 21 компани жилд 3,4 тэрбум ам.долларын борлуулалттай, 30,000 ажилтантай болжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.