СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тулаанч гөлөг хүүхдүүдийг хорт могойд хатгуулахаас аварч өөрөө хатгуулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Флорида мужийн гэр бүл есөн сартай пит булл үүлдрийн гөлгөө харамсалтайгаар алдсандаа эмгэнэл илэрхийлжээ. Зевс гөлөг эздээ хорт могойд хатгуулахаас аварч өөрөө хатгуулан нүд аньсан байна.

Орилей Ричардсан охин долоо хоногийн өмнө гэрийнхээ арын хашаанд тоглож байжээ. Тэдний есөн сартай Зевс гөлөг гэнэт эзэн рүүгээ үсэрч, дараа нь газарт ямар нэг зүйлтэй ноцолдож эхэлсэн гэв.

 

 

Энэ хооронд Орилейгийн ах 11 настай Орион гөлөгнийхөө усыг солихоор арын хашаанд гарч ирэхэд Зевс хөвгүүдийг хамгаалахын тулд аргагүйн эрхэнд могойн дээр элгээрээ дарж хэвтсэн байна. Ах дүүс гөлөгний нүд хачин жигтэйгээр өөрчлөгдөхийг харж босгоход Зевс могойг тасдаж толгойг нь залгихаасаа өмнө дөрвөн удаа хатгуулсныг олж харжээ.

 

 

Ричардсоны гэр бүл тэр дурай амьтны эмнэлэгт очиж шүр могойн ерөмдөг тариулсан боловч хэтэрхий оройтсон учир маргааш нь гөлөг нүд аньсан байна. Зевстэй салах ёс хийхээр ирсэн ээж Сега нь чихээ унжуулан уйтгарлаж байгааг эзэд нь ярьжээ. Гэр бүлийн хэлснээр Зевс бол жинхэнэ баатар төдийгүй хорт могойд хүүхдүүдийнхээ нэгийг алдахад ойрхон байсан тул тэднийг аварсан бяцхан батарлаг гөлөгт үүрд талархах болно гэжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.