Японы мэргэжлийн сумо бөхийн 72 дох Ёкозүна буюу хамгийн сүүлд аварга цол хүртсэн Кисеносато зодог тайлах ёслол боллоо.
Япон аварга төрөлгүй 19 жил хүлээлгэсний эцэст Кисеносато 2017 оны эхэнд сумо бөхийн 72 дахь аварга болсон тэрээр хэдийгээр аварга цолтойгоор удаан барилдаж чадаагүй ч Монгол аваргууд ноёрхсон сумогийн ертөнцөд хоёр ч башёд түрүүлсэн дайчин барилдаантай бөх байлаа. Энэ оны эхэнд зодог тайлах болсноо зарлаад байсан түүний үсийг хөндөх ёслол өчигдөр боллоо. Түүний зодог тайлан ёслолд олон нэр хүндтэй эрхмүүд оролцсоны нэг нь өдгөө зодог тайлаад буй Монгол аварга Харумафүжи байлаа. Түүнийг үсэнд хүрэх үед Кисеносато аварга нулимс дуслуулсан байна.
teneg mungunuus yugaa ch uguhuss butsahgui suvdag setgeltei hun sugees bolj saihan mongol huug balalsan daa. barildaj baisan bol hichneen saihan. sumog martsan daa odoo uran saihan barildaan neg ch baihgui bolson uchras