ТЦА-ны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоотой "Дураараа биш, дүрмээрээ явцгаая" аяны талаар ярилцлаа.
-"Дураараа биш, дүрмээрээ явцгаая" аяныг яагаад зохион байгуулах болов?
-Орон нутгийн замд хөдөлгөөний соёлыг түгээх үүднээс зуны гурван сард "Яараад яах вэ" аяныг зохион байгуулсан. Гурван сарын хугацаанд нас барсан 300 гаруй хүний талаас илүү нь орон нутгийн замд гарсан учир энэ аяныг зохион байгуулсан юм. Аяны хүрээнд осол 30 хувиар буурсан. "Дураараа биш, дүрмээрээ явцгаая" аян бол орон нутагт бус, Нийслэлийн жолооч нарын дунд зохион байгуулж байна. Дүрмээрээ яваагүйгээс түгжрэл, осол аваар гарч байгаа гэсэн судалгаа байгаа учир энэ аяныг зохион байгуулж байна.
-Дүрэм зөрчсөнөөс өдөрт хичнээн осол аваар гарч байна вэ?
-Ажлын өдрүүдэд 300 гаруй дуудлага ТЦА-нд ирдэг. Үүний 250 орчим нь гэмт хэргийн шинжтэй байдаг. Үүний 50 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдсэн байдаг.