Хятадын Жиансу мужид 69 зорчигч тээвэрлэж байсан автобусны дугуй хагарч хий нь гарснаас эсрэг урсгалд чигээрээ явж байсан ачааны машинтай мөргөлджээ. Ослын улмаас багадаа 36 хүн амиа алдсан болохыг эх сурвалж мэдээлэв.
Ачааны машины бүхээгт осол гарах үед гурван хүн байжээ. Ням гарагт гарсан зам тээврийн ослын улмаас олон арван хүн амиа алдсанаас гадна үлдсэн зорчигчид гэмтэж бэртсэний ес нь хүндээр бэртсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
БНХАУ-д замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахидаггүйгээс томоохон осол аваар гарах нь элбэг. 2015 онд тус улсад зам тээврийн ослоос болж 58,000 хүн амь эрсэдсэн баримт бий. Эдгээр ослуудын 90 орчим хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй.
Эх сурвалж: www.bbc.com