Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай, найман ширхэг “Тарвасны хүлэмж”-ийг өнгөрсөн долдугаар сард солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулжээ.
БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумаас бэлэглэсэн тус хүлэмжид туршилтаар тарьж ургуулсан тарвасны анхны ургацын баяр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хан-Уул-Агро” паркад болсон байна. Ингэснээр монголын хөрсөнд, монгол хүлэмжид ургасан амтат тарвасыг нийслэлчүүд өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж эхэлнэ. БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, ялангуяа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор хөгжүүлж буйгаараа Азидаа үлгэр жишээ загвар гэгддэг аж.
Түүнчлэн тус хүлэмжийг барьж байгуулан, монгол хөрсөнд нутагшуулахад Солонгосын агрономичид “Хан-Уул-Агро парк”-ын агрономичид туршлага судлан, цаашид Монголын тариаланчдад эзэмшүүлэх зорилт тавьсан ийнхүү амжилттай хэрэгжсэн төдийгүй шинэ ургацын тарвасны болцыг мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд Солонгос технологиор тарьсан нь 12-13, Ховдын тарвасын болц нь мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд 7,00 байгааг мэргэжилтэнгүүд танилцуулжээ.